Булган аймгийн Тэшиг сумын ИТХ

Булган аймгийн Тэшиг сумын ИТХ

Булган аймгийн Тэшиг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Тэшиг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны вэб сайт

Фото мэдээ


нийт 43

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЕС ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ БУС 6-Р ХУРАЛДААН

2025-09-15 35
СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЕС ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ БУС 6-Р ХУРАЛДААН 61.9 ХУВИЙН ИРЦТЭЙ ХУРАЛДАЖ ДАРААХ АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ. 1.Төсвийн 2025 оны төсөвт тодотгол хийх тухай Илтгэгч: ЗДТГ-ын санхүү албаны дарга Б.Бадамрэгзэд 2.Иргэдэд 2026 онд өмчлүүлэх газрын хэмжээ байршлын саналыг уламжлах тухай. Илтгэгч: Сумын Засаг дарга Б.Гансүх 3.Газар зохион байгуулалтын 2025 оны төлөвлөгөө батлах тухай. Илтгэгч: Сумын Засаг дарга Б.Гансүх

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЕС ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ 5-Р ХУРАЛДААН 74.1 ХУВИЙН ИРЦТЭЙ ХУРАЛДАЖ ДАРААХ АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

2025-06-30 10
СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЕС ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ 5-Р ХУРАЛДААН 74.1 ХУВИЙН ИРЦТЭЙ ХУРАЛДАЖ ДАРААХ АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ. 1.Төв суурингийн болон мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтийн 2024 оны төлөвлөгөөний биелэлтийн тайланг хэлэлцэж, 2026 оны төлөвлөгөөг батлах тухай Илтгэгч: Засаг даргын орлогч Ж.Мөнхжаргал 2. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дугаар заалтын хэрэгжилтийн тайланг хэлэлцүүлэх Илтгэгч: ЗДТГ-ын Байгаль орчин асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхтөр 3. “Шинэ хөдөө” хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг танилцуулах Илтгэгч: ЗДТГ-ын ХХЖДҮХАХМэргэжилтэн Г.Амгаланзаяа 4. Төсвийн 2024 оны гүйцэтгэлийг батлах тухай Илтгэгч: ЗДТГ-ын санхүү албаны дарга Б.Бадамрэгзэд 5. ОНХС-ийн хөрөнгөөр 2024 оны тайлан, 2025 онд хийгдсэн ажил арга хэмжээ явцын мэдээлэл Илтгэгч: ЗДТГ-ын ОНХС, биеийн тамир, спорт, хэвлэл мэдээллийн асуудал хариуцсан мэргэжилтэн О.Түмэнхүү 6. Тэшиг суман дахь гэмт хэрэг зөрчлийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний тухай мэдээллийг танилцуулах Илтгэгч: Экологийн мөрдөгч,цагдаагийн дэслэгч Ү.Алтанхуяг

СУМЫН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ

2025-06-24 58
СУМЫН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛ 71.4 %-ИЙН ИРЦТЭЙ ХУРАЛДЛАА 📚Сумын ИТХ-ын зөвлөл “ээлжит тавдугаар хуралдааны бэлтгэл хангах, товд өөрчлөлт оруулах” асуудлаар хуралдлаа. Сумын ИТХ-ын ээлжит 5 дугаар хуралдааныг 2025.06.30-ны өдөр хуралдуулахаар хойшлогдлоо. ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

СУМЫН ИТХ-ЫН 9 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ 4-Р ХУРАЛДААН

2025-03-31 166
Сумын ИТХ-ын 9 дахь удаагийн сонгуулийн ээлжит 4-р хуралдаан Иргэний танхимд 10:40" минутад 66,6-% ирцтэй эхэллээ. Аймгийн Засаг даргын “Үндэсний дээл хувцасаа өмсөж хэвших” уриалгыг дэмжиж ИТХ-ын Төлөөлөгчид үндэсний хувцасаа өмсөж хуралдлаа. 1.Төрийн байгууллагуудын хүний нөөц, төрийн албан хаагчдын нийгмийн баталгааны талаар тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний тухай Илтгэгч нь: Сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Батсайхан 2.Орон нутгийн өмчийн ашиглалт хамгаалалтын талаар авч хэрэгжүүлж буй ажлын тайлан болон ЗДТГ-ын хөрөнгийн 2024 оны тооллогын тайланг танилцуулах Илтгэгч нь: Сумын Засаг даргын газрын Хууль эрх зүйн мэргэжилтэн С.Гантуяа 3.Сум хөгжүүлэх сан, хоршоо хөгжүүлэх сангийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, 2025 оны тэргүүлэх чиглэл, төсөл сонгон шалгаруулах хороо, хяналтын комисс, төсөл сонгон шалгаруулах товыг батлах тухай Илтгэгч нь: ХЖДҮХАХМэргэжилтэн Г.Амгаланзаяа 4.Сумын ИТХ-ын “Тэшиг-Ус ОНӨААТҮГ-ын Төлөөлөн удирдах зөвлөлийг өөрчлөн байгуулах тухай” 2024 оны 14 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай Илтгэгч нь: Сумын Засаг дарга Б.Гансүх 5.Сумын ИТХ-ын “Тэшиг сумын ойн сангаас 2025 онд хэрэглээний болон түлшний зориулалтаар бэлтгэх модны хуваарь” 2024 оны 13 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Илтгэгч нь: Ойн ангийн дарга Г.Сүхбат 6. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын “Суманд ажиллах хамтарсан багт өөрчлөлт оруулах тухай” 2021 оны 03 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Илтгэгч нь: Хүүхэд, гэр бүлийн Нийгмийн ажилтан А.Хишигбаяр

Тэшиг сумын ИТХ-ын Зөвлөлийн хурал

2025-03-28 135
Тэшиг сумын ИТХ-ын Зөвлөлийн хурал 03 дугаар сарын 28-ны өдөр 85.7 хувийн ирцтэй хуралдаж байна. Зөвлөлийн хуралд ИТХ-ын дарга О.Мөнхтүвшин, зөвлөлийн гишүүнд, Д.Энхтуяа, Д.Цэцэгдэлгэр, С.Алгирмаа, Г.Хишигбат, Г.Энхдэлгэр, нар оролцлоо. Зөвлөлийн хурлаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. 1.Төрийн байгууллагуудын хүний нөөц, төрийн албан хаагчдын нийгмийн баталгааны талаар тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний тухай Илтгэгч нь: ЗДТГ-ын дарга Б.Батсайхан 2.Орон нутгийн өмчийн ашиглалт хамгаалалтын талаар авч хэрэгжүүлж буй ажлын тайлан болон ЗДТГ-ын хөрөнгийн 2024 оны тооллогын тайланг танилцуулах Илтгэгч нь: ЗДТГ-ын Хууль эрх зүй мэргэжилтэн С.Гантуяа 3.Сум хөгжүүлэх сан, хоршоо хөгжүүлэх сангийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, 2025 оны тэргүүлэх чиглэл, төсөл сонгон шалгаруулах хороо, хяналтын комисс, төсөл сонгон шалгаруулах товыг батлах тухай Илтгэгч нь: ХЖДҮХАХМэргэжилтэн Г.Амгаланзаяа 4.Сумын ИТХ-ын “Тэшиг-Ус ОНӨААТҮГ-ын Төлөөлөн удирдах зөвлөлийг өөрчлөн байгуулах тухай” 2024 оны 14 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай Илтгэгч нь: Сумын Засаг дарга Б.Гансүх 5.Сумын ИТХ-ын “Тэшиг сумын ойн сангаас 2025 онд хэрэглээний болон түлшний зориулалтаар бэлтгэх модны хуваарь” 2024 оны 13 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Илтгэгч нь: Ойн ангийн дарга Г.Сүхбат 6. Сумын ИТХ-ын “Хамтарсан багийг өөрчлөн байгуулах тухай” 2019 оны 40 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай Илтгэгч нь: Хүүхэд, гэр бүлийн Нийгмийн ажилтан А.Хишигбаяр

ТЭШИГ СУМЫН ИТХ-ЫН НУТГИЙН УДИРДЛАГА, ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН, ЗАСАГЛАЛЫН БОДЛОГЫН ХОРОО ХУРАЛДАЖ БАЙНА

2025-03-27 127
ТЭШИГ СУМЫН ИТХ-ЫН НУТГИЙН УДИРДЛАГА, ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН, ЗАСАГЛАЛЫН БОДЛОГЫН ХОРОО 100 ХУВИЙН ИРЦТЭЙ ХУРАЛДАЖ БАЙНА. 1. Сумын Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлж ажиллах үйл ажиллагааны хөтөлбөрийн арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж батлах тухай. 2. Сум хөгжүүлэх сан, хоршоо хөгжүүлэх сангийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, 2025 оны тэргүүлэх чиглэлийг батлах тухай. 3. Төрийн байгууллагуудын хүний нөөц, төрийн албан хаагчдын нийгмийн баталгааны талаар тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний тухай. 4. Тэшиг-Ус ОНӨААТҮГ-ын Төлөөлөн удирдах зөвлөлийг шинэчлэх тухай.

ТЭШИГ СУМЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

2025-03-26 133
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл 2025 оны 03 сарын 26-ны өдөр 65 хувийн ирцтэй хуралдаж, 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг 4 зорилтын хүрээнд 40 арга хэмжээтэй байхаар баталлаа

Орчин цагийн зэвсэгт хүчин байгуулагдсаны 104 жилийн ойг тохиолдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Харгалын хүчтэн үндэсний бөхийн холбоо хамтран бөхийн барилдаан зохион байгууллаа

2025-03-18 148
Орчин цагийн зэвсэгт хүчин байгуулагдсаны 104 жилийн ойг тохиолдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Харгалын хүчтэн үндэсний бөхийн холбоо хамтран бөхийн барилдаан зохион байгуулж амжилттай сайхан болж өндөрлөлөө. Барилдаанд Аймаг сумын цолтой болон цолгүй 16 бөх тойргийн журмаар барилдлаа. 🇲🇳Түрүүлсэн Аймгийн арслан Б.Уртбаяр 🇲🇳Үзүүрлэсэн Сумын заан Г.Баатар 3-р байр Сумын заан Б.Гантулга 4-р байр Сумын начин Э.Ганбаяр 5-р байр Сумын харцага Д.Нямбаатар 6-р байр Сумын заан Б.Ариунболд нар шалгарлаа. 🇲🇳Бөх тайлбарлагч: СТА Б.Ганбат -Хөлийн цэц: ИТХ-ын Төлөөлөгч Г.Энхдэлгэр -Гарын даа: ИТХ-ын Төлөөлөгч Г.Хишигбат -Засуул: Д.Цогтбаяр Э.Эрдэнэцогт Э.Галтбаатар Л.Оюун-Эрдэнэ Б.Алтанцогт нар ажиллав.

“АХМАДЫН ДУУЛАХ ӨДӨР ДУУН ЦЭНГҮҮН” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-02-21 122
“Ахмадын дуулах дуун цэнгүүн” арга хэмжээг ИТХ-ын ажлын алба, Жаргалант багийн ИНХ-ын Зөвлөл, Ахмадын хороо хамтран зохион байгууллаа. Тус арга хэмжээний хүрээнд нийт 40 гаруй ахмад хүрэлцэн ирж нэг өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүллээ. Ивээн тэтгэж ажилласан “Уянга” дэлгүүрийн хамт олондоо талархал илэрхийлье хүрэлцэн ирсэн ахмадууддаа баярлалаа

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЕС ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ 3-Р ХУРАЛДААН

2024-12-30 122
СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЕС ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ 3-Р ХУРАЛДААН 90 ХУВИЙН ИРЦТЭЙ ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ. Хэлэлцэх асуудал: 1.Сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах. 2.Сумын 2024 оны хүлээгдэж буй гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж 2025 оны төсвийг батах. 3.Сумын ИТХ-ын 2023-2028 онд модны хуваарийн чиглэлээр гарсан тогтоолын хэрэгжилтийн тайлан,ойгоос 2025 онд бэлтгэх модны хуваарийг батлах. 4.Ойн ангийн 2024 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж, 2025 оны төсвийг батлах.

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЕС ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ 2-Р ХУРАЛДААН

2024-12-23 110
СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЕС ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ 2-Р ХУРАЛДААН 85.7 ХУВИЙН ИРЦТЭЙ ХУРАЛДАЖ 1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дахь удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацааны хуралдааны дэгийг батлах тухай. 2.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороодын ажиллах журам,бүрэлдэхүүнийг батлах тухай. 3.Сумын ИТХ-ын 2023 оны 23 дугаар тогтоолын хэрэгжилтийг хэлэлцэж, малын шимэгчтэх өвчний 2025 оны төлөвлөгөөг батлах. 4.Сумын ИТХ-ын байгууллагын 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах тухай. 5.Сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн ёс зүйн зөвлөл байгуулж,дүрмийг батлах тухай гэсэн асуудлуудыг хэлэлцэн баталлаа.

“Ярилцъя-Суралцъя” сэдэвт чиглүүлэх сургалт арга хэмжээ зохион байгуулагдаж байна.

2024-12-02 119
Өнөөдөр Иргэний танхимд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдөд зориулсан “Ярилцъя-Суралцъя” сэдэвт чиглүүлэх сургалт арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Сургалт арга хэмжээнд сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, 13 төлөөлөгч оролцлоо Арга хэмжээг сумын ИТХ-ын дарга О.Мөнхтүвшин нээж үг хэлэв. -Монгол Улсын Үндсэн хууль, Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль тогтоомж, Төлөөлөгчдийн эрх, үүрэг оролцооны тухай -Сумын ИТХ-ын НБД Д.Туул -Төсвийн тухай хууль тогтоомжийн талаар- Санхүү албаны дарга Б.Бадамрэгзэд -Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль тогтоомжийн тухай-ИТХ-ын НБД Д.Туул нар тус тус танилцуулав. Сургалтын болон цаг үеийн асуудлаар ярилцлага, хэлэлцүүлэг, дүгнэлт хийлээ.

ШАТАР СОНИРХОГЧДЫН СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН

2024-11-26 106
Улс тунхагласны баярын өдрийг тохиолдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас сумын аварга шалгаруулах шатрын тэмцээнийг сумын шатрын холбоотой хамтран 11-р сарын 26-ны өдөр зохион байгуулж Эрэгтэй 1-р байр Б.Өлзийбаяр-ЭБЦТС ТӨХК-ны ажилтан 2-р байр Б.Ундрахсайхан-Сумын ИТХ-ын Төлөөлөгч 3-р байр Д.Замилан-Сургуулийн Биеийн тамирын багш Эмэгтэй 1-р байр М.Цэрэнбаярмаа-багш 2-р байр Б.Одончимэг-ХЦА 3-р байр Э.Цэрэндолгор-багш нар тус тус шалгарч,өргөмжлөл мөнгөн шагналыг сумын ИТХ-ын дарга О.Мөнхтүвшин,Сумын засаг дарга Б.Гансүх нар гардуулан өглөө. Аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд Б.Өлийбаяр,Б.Ундрахсайхан,М.Цэрэнбаярмаа нар оролцохоор болж мөн батламжийг гардуулан өглөө

ИТХ-ын даргаар О.Мөнхтүвшин сонгогдож өнөөдөр ажлаа хүлээн авлаа.

2024-11-04 97
Тэшиг сумын ИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар сумын ИТХ-ын даргаар О.Мөнхтүвшин сонгогдож өнөөдөр ажлаа хүлээн авлаа.

Тэшиг сумын ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан

2024-11-01 101
Тэшиг сумын ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан 100 хувийн ирцтэй хуралдаж, хурлын даргаар О.Мөнхтүвшин сонгогдлоо. Сумын ИТХ-ын зөвлөлийн гишүүдэд Д.Энхтуяа, С.Алгирмаа, Б.Чинчулуун, Г.Хишигбат, Г.Энхдэлгэр, Д.Цэцэгдэлгэр нар сонгогдож Засаг даргаар Б.Гансүхийн нэрийг дэвшүүлж аймгийн Засаг даргад уламжлахаар шийдвэрлэв.

Тэшиг сумын ИТХ-ын ээлжит 18 дугаар хуралдаан

2024-02-28 275
Тэшиг сумын ИТХ-ын ээлжит 18 дугаар хуралдаан

Тэшиг сумын ИТХ-ын ээлжит 18 дугаар хуралдаан

2024-02-27 342
Сумын ИТХ-ын ээлжит 18 дугаар хуралдааны тов

Сумын ИТХ, ЗДТГ-аас Худалдаа, үйлчилгээ эрхлэгчидэд хэлэлцүүлэг зохион байгуулав

2024-02-05 278
Сумын ИТХ, ЗДТГ-аас Худалдаа, үйлчилгээ эрхлэгчидэд хэлэлцүүлэг зохион байгуулав

Тэшиг сумын ИТХ-ын ээлжит 17 дугаар хуралдаан

2023-12-19 316
🇲🇳Тэшиг сумын ИТХ-ын ээлжит 17 дугаар хуралдаан 2023.12.19-нд 80.9, 20-нд 76.2 хувийн ирцтэй хуралдаж дараах 13 асуудлыг хэлэлцлээ. ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ: 1.Сумын ИТХ-ын үйл ажиллагааны 2023 оны тайланг танилцуулж, 2024 онд хийх ажлын төлөвлөгөөг батлах тухай 2.Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилтийн тайланг танилцуулах 3.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас 2023 онд гарсан тогтоол шийдвэр, тэмдэглэл, санал шүүмжлэлийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг танилцуулах 4.Сумын 2023 оны нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийн тайланг танилцуулах 5.Сумын 2023 оны төсвийн гүйцэтгэлийн хүлээгдэж буй гүйцэтгэлийн тайланг танилцуулж, 2024 оны төсвийг батлах тухай 6.Сумын газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөний биелэлтийн хүлээгдэж буй гүйцэтгэлийг танилцуулж, 2024 оны ГЗБ-ын төлөвлөгөөг батлах тухай 7.Малын шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн хүлээгдэж буй гүйцэтгэлийн тайланг танилцуулж, 2024 оны төлөвлөгөөг батлах тухай 8.Сумын Ойн ангийн 2023 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэлийн тайланг танилцуулан, 2023 оны төсөвт тодотгол хийж, 2024 оны төсвийг батлах тухай 9.Сумын ойн сангаас хэрэглээний болон түлшний зориулалтаар 2024 онд бэлтгэх модны хуваарь батлах тухай 10.Сумын хүндэт иргэн шалгаруулах журмыг хэлэлцэн батлах тухай 11.Хог хаягдлын менежментийн төлөвлөгөө батлах тухай 12.Зарим газрыг орон нутгийн хамгаалалтанд авах тухай 13.Спорт заалны үйлчилгээний үнэ тариф тогтоох тухай 👍Хуралдааныг Тэшиг Сумын Төрийн Мэдээлэл хаягаар шууд дамжуулав. ТЭШИГ СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА
khural.mn

Тэшиг сумын ИТХ-ын ээлжит 17 дугаар хуралдааны тов, хэлэлцэх асуудалд өөрчлөлт оруулах тухай

2023-11-27 402
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 17 дугаар хуралдааны товд өөрчлөлт оруулах тухай

Ахуйн хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх, устгах, үнэ тарифыг шинэчлэн тогтоох чиглэлээр иргэн таньд ямар санал байна

санал өгсөн: 0