Булган аймгийн Тэшиг сумын ИТХ

Булган аймгийн Тэшиг сумын ИТХ

Булган аймгийн Тэшиг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Тэшиг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны вэб сайт

Сумын ИТХ, ЗДТГ-аас Худалдаа, үйлчилгээ эрхлэгчидэд хэлэлцүүлэг зохион байгуулав

2024-02-05

                                    ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ТАЙЛАН

Иргэдээс гарсан саналыг үндэслэн, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын баталсан удирдамжийн дагуу худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, иргэдийн дунд 2024 оны 2 дугаар сард хэлэлцүүлэг зохион байгуулав. 

ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ: 

                     Б.Ундрахсайхан-Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга

Т.Мөнхцэцэг- Татварын Улсын байцаагч

Б.Ариунтал-Засаг даргын орлогч, ИТХ-ын Төлөөлөгч

Г.Амгаланзаяа- ХХЖДҮХАХМэргэжилтэн

О.Мөнхболд- Багийн Засаг дарга, ИТХ-ын Төлөөлөгч

Ж.Эрхэмбаяр-Сумын ИТХ-ын Төлөөлөгч, Насан туршийн боловсролын багш нар хамтран зохион байгуулав.

     ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ДЭЛГҮҮР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУД:

Д.Оюунтуяа-“Алтан-Уул” хүнсний дэлгүүр

Д.Алтанхуяг- “Орхон” хүнсний дэлгүүр

Ж.Сүрэнжав-Сэлбэгийн дэлгүүр

Д.Баасансүрэн –“Сөрт” хүнсний дэлгүүр

Б.Батжаргал –“Тэнгис” хүнсний дэлгүүр

Ч.Мянганбаатар –“Их овоо” барааны дэлгүүр

-“Чамин” барааны дэлгүүр

Н.Оюунбаяр-хүнсний мухлаг

Д.Хишигдэмбэрэл –“Есөн эрдэнэ” хүнсний дэлгүүр

Ч.Насанбат-хүнсний дэлгүүр

Д.Баасансүрэн-“Залман” хүнсний дэлгүүр

Б.Энхсайхан-“Цалам” хүнсний дэлгүүр

            Хоол үйлдвэрлэлийн чиглэлээр:

Ш.Гэрэлт-Од-“Ивээл” цайны газар

 Эрдэнэцацрал- түргэн хоол 

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙСЭН ЧИГЛЭЛ:

1.НӨАТ-ын баримтыг хэрхэн олгож байгаа, баримт олгоход тулгамдаж байгаа асуудал, хүндрэлийн тухай

2.Хүнсний барааны хадгалалт тээвэрлэлт, хадгалалтын хугацаа, эрүүл ахуйн стандартын шаардлагыг хэрхэн хангаж байгаа тухай

3.Бараа бүтээгдэхүүний үнийг хэрхэн тогтоож байгаа тухай, үнийн өсөлтийн шалтгаан нөхцлийг тодруулах,

4.Бараа бүтээгдэхүүний үнийн мэдээллийг ил тод мэдээлэх асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа тухай

5.Хяналтын камерын ашиглалтын тухай асуудлын талаар ярилцаж, саналыг сонсон, зарим дэлгүүрүүдэд үүрэг чиглэл өгч ажиллалаа.

ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ХИЙХ ЯВЦАД:

1.Жаргалант, Эрэн-Уул дэлгүүрүүд барааны үнээ тогтоож, кассын машинд шивж оруулаад төлбөрийн баримтыг тухай бүрд олгож хэвшсэн байна. Бусад дэлгүүрүүд кассын машин аа авсан, бараагаа шивж оруулж байгаа, ашиглаж эхлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа зэргээр шалтгаантай байна.

Мөн Орхон аймгийн Есөн эрдэнэ, УБ хотын Нарантуул зэрэг томоохон худалдааны төвүүд бараа бөөнөөр худалдан борлуулахдаа НӨАТ-ын баримт олгохгүй байгаа нь манай худалдаа эрхлэгчдэд бэрхшээл үүсгэж байгаа тухай дурдсан.

2.Зарим дэлгүүрүүд бараа материал дээр үнэ бичсэн бүх бараанд жигд байхгүй байна.

3.Хүнсний бараа, материал татан авалт хийхдээ ихэнх дэлгүүрүүд өөрсдийн унаагаар татаж байгаа нь хөлдөлт болон шороо тоос, орчны бохирдлоос сэргийлэх арга хэмжээ авах боломж нэмэгдэж байна.

Манай суманд бараа татаж байгаа унаа машин ч мөн бүхээгтэй явж хэвшсэн байна

            4.Үнийн хувьд аль болох бага үнэ тогтоохыг эрмэлздэг хэдий ч татан авах үеийн үнэ, тээвэрлэлт гээд олон шалтгааны улмаас үнэ хэлбэлзэж харилцан адилгүй болдог байна

5.Тусгай зөвшөөрөлтэй дэлгүүрүүд хяналтын камер тавигдсан, зориулалтын дагуу ашиглагдаж байна. 

ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ҮЕД ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭЭС ГАРСАН САНАЛУУД:

-Орхон аймаг, Улаанбаатар хотоос бараа татахад НӨАТ-ын баримт олгодог байх асуудлыг шийдүүлэх

                        -Худалдаа үйлчилгээний орчимд ОО-ын асуудал шийдэж өгөх

               -Хог хаягдлын нэгдсэн цэгтэй болох, хог хаягдлын асуудлыг цэгцлэх

-Зарим иргэд өр төлбөр үүсгээд төлж чадахгүй удаж байгаа тухай асуудлаар цагдаад өргөдөл, гомдол гаргаж шийдүүлдэг баймаар байна

-ХЦАнги дотор хүнсний дэлгүүр ажиллуулах нь хэр зохимжтой вэ. Бидэнтэй мөн адил хяналт шалгалтанд хамрагддаг баймаар байна

-НӨАТ-ын тухай хууль тогтоомжийг сурталчлах тухай, иргэдийн ойлголтыг нэмэгдүүлэх хэрэгтэй байна

-Хүнсний дэлгүүрүүд нэр бүхий 2 дэлгүүрээс бусад нь баримт ерөөсөө олгохгүй байгаа

-Иргэд сошиалд худалдаа эрхлэгчдийн талаар шүүмжлэхдээ нэр устай нь хэлэхгүй нийтээр нь хэлэх юм. Хэн хэний дэлгүүр яаж байгааг нь хэлбэл ойлгох байх

-Дулааны үнэ өндөр байна

-Насанд хүрээгүй хүүхдүүд тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил их байна

-Иргэд татсан тамхины ишээ хаа сайгүй хаяж байна.

            ЦААШИД АВАХ АРГА ХЭМЖЭЭ:  

1.Орхон аймаг, Улаанбаатар хотоос бараа татахад НӨАТ-ын баримт олгодог байх, ХЦА-ийн хүнсний дэлгүүрийн тухай асуудлыг аймгийн Засаг дарга, Татварын хэстэст уламжилж, шийдүүлэх талаар дэмжлэг хүсэх

2.Хог хаягдал, 00-ийн асуудал, өр төлбөрийн тухай, насанд хүрээгүй хүн жолоо барих зөрчлийг арилгах гэх мэт бусад асуудлыг шийдэх талаар сумын Засаг даргад саналыг хүргүүлэх

3.Худалдаа үйлчилгээний газрууд:

3.1.Кассын машин ажиллуулж, төлбөрийн болон НӨАТ-ын баримтыг тогтмол олгож хэвших

3.2.Бараа бүтээгдэхүүний хадгалалтын хугацаанд тогтмол хяналт тавьж, эрүүл ахуйн шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнээр иргэдэд үйлчлэх

3.3.Бараа бүтээгдэхүүний үнийн мэдээллийг иргэдэд ил тод мэдээлэх асуудлыг тогтмол хэвшүүлэх

3.4.Худалдаа үйлчилгээний танхим, бараа материалын эмх цэгцийг сайжруулах

4.ЗДТГ, Татварын улсын байцаагч төлбөрийн баримт олгох болон НӨАТ-ын тухай хууль тогтоомжийг иргэд олон нийт болон худалдаа эрхлэгчдэд сурталчлах ажлыг зохион байгуулах

5.Хэлэлцүүлгийн үеэр өгөгдсөн зарим үүрэг даалгаврыг дэлгүүрүүд хэрхэн ажил хэрэг болгосон тухай хяналт шалгалтыг тодорхой хугацааны дараа хийхээр шийдвэрлэв.

ТЭШИГ СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

                               

Ахуйн хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх, устгах, үнэ тарифыг шинэчлэн тогтоох чиглэлээр иргэн таньд ямар санал байна

санал өгсөн: 0