Булган аймгийн Тэшиг сумын ИТХ

Булган аймгийн Тэшиг сумын ИТХ

Булган аймгийн Тэшиг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Тэшиг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны вэб сайт

Түшээт хан аймгийн Эрдэнэ дайчин засгийн хошуу ба Тэшиг сумын түүх соёлын тухай эрдэм шинжилгээний хурал зохион байгуулав

2023-10-10

Тэшиг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2023.10.10-ны өдөр Монгол Улсын Шинжлэх Ухааны академийн Түүх угсаатны зүйн хүрээлэнтэй хамтран "Түшээт хан аймгийн Эрдэнэ дайчин засгийн хошуу ба Тэшиг сумын түүх соёл"-ын тухай эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж нийтдээ 80 гаруй иргэд оролцлоо. 

Эрдэм шинжилгээний хурлыг сумын ИТХ-ын дарга Б.Ундрахсайхан, Засаг дарга Ж.Гансүх, Түүх угсаатны зүйн хүрээлэнгийн доктор /Ph.D/Л.Ганбат нар нээж үг хэлэв.

Эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэл, илтгэгч нарын тухай мэдээлэл: 

Н.Батболд (Чингэс хаан үндэсний музей, доктор/ph.D/) Эрдэнэ дайчин засаг, хошой чин ван Ханддоржийн Жамбалдоржийн хувь заяаны асуудал 

Б.Нацагдорж (Чингис хааны үндэсний музей, доктор/ph.D/) Баруун долоон буриадын түүх хэмээх сурвалжийн тухай өгүүлэх нь 

Б.Жаргалан (МУИС, доктор/Ph.D/) Тарвагатайн голын хөндийн археологийн судалгаа 

А.Энхтөр (ШУА-ийн Археологийн хүрээлэн, доктор/Ph.D/), дэд профессор) Булган аймгийн Тэшиг сумын нутаг дахь археологийн хайгуул судалгааны зарим үр дүн 

Ш.Мөнхбаатар (Чингис хааны өв соёлын хүрээлэн, доктарант) Халхын Түшээт хан аймгийн Эрдэнэ Дайчин засгийн хошууны нутгийн зураг дахь булш оршуулгын дүрслэл 

Ж.Ганбат (Булган аймгийн музей, Монгол Улсын зөвлөх багш) Булган аймгийн Тэшиг сумын нутаг дэвсгэрт байсан хүрээ хийд, лам нарын тухай өгүүлэх нь 

Х.Мөнхбаяр (ШУТИС, доктор/Ph.D) Түшээт хан аймгийн Эрдэнэ дайчин засгийн хошууны сүүлчийн Засаг ноёныг хэлмэгдүүлсэн нь 

Да.Эрдэнэбат (ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, доктор/Ph.D) Булган аймгийн Тэшиг сумын түүхэнд холбогдох баримтаас (Булган аймгийн Төрийн архивын тасгийн сан хөмрөгийн жишээгээр)

С.Энхбадрах (ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, докторант) Эх хэлний их эрдэмтэн Б.Шагж

О.Сүхбаатар (Доктор/Ph.D/, профессор) Тэшиг суманд угсаатны зүйн аялал жуулчлалаар хөгжүүлэх боломж

Д.Цыбикдоржиев (Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн) Буриадын Хойхо/Сойгод овгийн уг гарал

У.Пүрэвжав (ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, магистр) 1980 онд Умард Монголд явуулсан угсаатны зүйн хээрийн судалгааны тухай (Тэшиг сумын хэрэглэгдэхүүнээр)

Б.Дэлгэрмаа (СЭЗИС-ийн багш) Сэтгүүлч, зохиолч Б.Сосорбарамын амьдрал, уран бүтээл

Д.Цэен-Ойдов (ХАА-н гавьяат ажилтан) Тэшиг сумын Шинэ-Амьдрал нэгдлийн тухай

Г.Насантогтох (МУИС-ийн докторант) Түшээт хан аймгийн Эрдэнэ засгийн хошуу эдүгээгийн Тэшиг сумынхны иргэдийн бахархал хийгээд 1990 оны цагаан морин жилийн хувьсгалд оролцсон тухай гэсэн сэдвүүдээр илтгэл танилцууллаа. 

Эрдэм шинжилгээний хурлыг ивээн тэтгэж оролцсон: Хөвсгөл трейвэл ХХК, Хонгор Агро ХХК, Илэнхэн ХХК, ББ-Од ХХК-ууд болон зарим иргэд 

Хамтран зохион байгуулсан: ШУА-ийн Түүх угсаатны зүйн хүрээлэн, Талын язгууртан сан, Орхон аймгийн ИТХ, ЗДТГ, Булган аймгийн Музей, Тэшиг сумын ИТХ, ЗДТГ, Хилийн цэргийн 0286 дугаар анги, Соёлын төв

                       ТЭШИГ СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

Ахуйн хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх, устгах, үнэ тарифыг шинэчлэн тогтоох чиглэлээр иргэн таньд ямар санал байна

санал өгсөн: 0