Булган аймгийн Тэшиг сумын ИТХ

Булган аймгийн Тэшиг сумын ИТХ

Булган аймгийн Тэшиг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Тэшиг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны вэб сайт

Тэшиг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхны даргаар ажиллаж байсан ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

2022-10-21

            Нутгийн өөрөө удирдах байгууллага үүсч хөгжсөний 30-н жилийн ойг тохиолдуулан Тэшиг сумын ИТХ-ын даргаар анх ажиллаж байсан ахмад дарга нарт хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Орхон аймаг дахь Тэшиг сумын нутгийн зөвлөлийн дарга Б.Цогтгэрэл нар хамтран Орхон аймагт зохион байгууллаа. 

            Арга хэмжээнд сумын ИТХ-ын дарга Б.Ундрахсайхан, нутгийн зөвлөлийн дарга Б.Цогтгэрэл, ИТХ-ын анхны дарга, ахмад багш Ж.Шагдарсүрэн, Монгол Улсын гавъяат механикжуулагч Дамдинсүрэнгийн Цэен-Ойдов, анхны орон тооны дарга, ахмад настан Дамдинсүрэнгийн Төмөр нар оролцлоо. 

             Уулзалтын үед нутгийн өөрөө удирдах байгууллага үүсч хөгжсөн түүх, туулж ирсэн замналын тухай дурсамж яриа өрнүүлж сумын ирээдүйн хөгжлийн талаар санал солилцлоо.

ТЭШИГ СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

Ахуйн хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх, устгах, үнэ тарифыг шинэчлэн тогтоох чиглэлээр иргэн таньд ямар санал байна

санал өгсөн: 0