Булган аймгийн Тэшиг сумын ИТХ

Булган аймгийн Тэшиг сумын ИТХ

Булган аймгийн Тэшиг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Тэшиг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны вэб сайт

Сумын ИТХ-аас хяналт шалгалт хийв

2022-09-15

1.Сумын ИТХ-ын зөвлөлийн гишүүд Тэшиг суманд модны үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа Баян шинэс, Ихэр согоот, Тэшиг трийс, Монгол гео кратаж, Мөнхжин ой, Нар туг ХХК-иудад дараах чиглэлээр хяналт шалгалт зохион байгууллаа.

-Хуваарлагдсан модоо авсан байдал

-Иргэдийн хэрэгцээнд зориулсан банз палкны хүрэлцээ

-Бүтээгдэхүүний чанар, үнийн асуудал

-Техник тоног төхөөрөмжийн хүчин чадал

-Ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн байдал

     1.Хуваарьлагдсан модоо ихэнх аж ахуйн нэгжүүд авсан байна. Мөнхжин ой, Нар туг ХХК-иуд модоо гүйцэд аваагүй байсан тул модны үлдэгдэл хуваарьт өөрчлөлт оруулж шийдвэрлэхээр боллоо.

    2.Бүх аж ахуйн нэгж дээр иргэдийн хэрэгцээнд зориулан гаргах модоо татан авсан боловч энэ жилийн хувьд худалдан авалт тааруу байгаа талаар аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд танилцуулж байна.

     3.Аж ахуйн нэгж бүр 3-8 хүнийг байнгын ажлын байраар хангаж цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, нийгмийн зарим асуудлыг шийдвэрлэн ажилласан байна.

    4.Аж ахуйн нэгжүүдийн модны үйлдвэрлэл эрхлэх техник тоног төхөөрөмжийн хувьд харилцан адилгүй байгаа ч жилээс жилд нэмэгдэж үйлдвэрлэл эрхлэх нөхцлөө сайжруулж  байна

      5.Төлөөлөгчдөөс модны үйлдвэрлэл эрхлэгчдэд үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний үнэ чанар, замын эвдрэл, гэмтэл, байгаль хамгаалал, ойжуулалтын асуудалд онцгой анхаарч ажиллах тухай зөвлөлөө 

                                                         ТЭШИГ СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

 

Ахуйн хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх, устгах, үнэ тарифыг шинэчлэн тогтоох чиглэлээр иргэн таньд ямар санал байна

санал өгсөн: 0