Булган аймгийн Тэшиг сумын ИТХ

Булган аймгийн Тэшиг сумын ИТХ

Булган аймгийн Тэшиг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Тэшиг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны вэб сайт

Сумын ИТХ-аас ахмадын дуун цэнгүүнийг зохион байгууллаа

2022-06-06

Тэшиг сумын Хужирт багийн төвд “Ахмадын нэг өдөр” арга хэмжээг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Ахмадын хороо хамтран амжилттай зохион байгууллаа.

Арга хэмжээнд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Ундрахсайхан, Нарийн бичгийн дарга Д.Туул, ИТХ-ын Төлөөлөгч Ж.Мөнхжаргал, ЭМТ, Соёлын төв хамтран оролцлоо.

Нийт 50 гаруй ахмад настан оролцсон байна.

Сум орон нутгийнхаа бүтээн байгуулалтанд идэвхтэй оролцсон ахмадуудыг шагнаж урамшуулав.

Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хүндэт жуух бичгээр Хужирт багийн өндөр настан Л.Лхагвасүрэн

Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Баярын бичгээр Далан багийн ахмад настан Д.Цэцэгмаа

Монголын ахмадын холбооны “Ахмадын алдар” шагналаар Ахмадын холбооны Тэргүүлэгч Ч.Сундуйсүрэн нар тус тус шагнагдсан байна.

Хужирт багаас сонгогдсон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгч Б.Болдбаатар, П.Оюунбат, Ж.Эрхэмбаяр мөн сумын Засаг дарга Ж.Гансүх нар ахмад настнуудад хүндэтгэл үзүүллээ

ЭМТ-ийн баг бүрэлдэхүүн урьдчилан сэргийлэх үзлэг хийж, үсчин Д.Ариунаа ахмад настны үсийг үнэ төлбөргүй засч үйлчиллээ.

Ахмадын дуун цэнгүүнд 14 ахмад настан оролцож

1 дүгээр байранд: Э.Өлзийбилэг- Хужирт багийн ахмад настан

2 дугаар байранд: Б.Эрдэнэтуяа- Хужирт багийн эмч

3 дугаар байранд: Г.Дөл- Эрэн багийн ахмад настан

Хөгжөөнт тэмцээнд 10 ахмад оролцож

1 дүгээр байранд: Д.Даваасамбуу- Жаргалант багийн ахмад настан

2 дугаар байранд: Батчулуун- Хужирт багийн ахмад настан

3 дугаар байранд: Б.Бямбаа- Эрэн багийн ахмад настан нар тус тус шалгарлаа.

Ахуйн хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх, устгах, үнэ тарифыг шинэчлэн тогтоох чиглэлээр иргэн таньд ямар санал байна

санал өгсөн: 0