Булган аймгийн Тэшиг сумын ИТХ

Булган аймгийн Тэшиг сумын ИТХ

Булган аймгийн Тэшиг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Тэшиг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны вэб сайт

Тэшиг сумын Далан багийн хурал

2022-03-07

Далан багийн  иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан 2022 оны 03 дүгээр сарын 07-нд сумын Соёлын төвд  хуралдаж хурлын хуралдаан даргалагч, Зөвлөлийн гишүүдийг сонгох, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлуудыг хэлэлцэхээр хуралдлаа.

Далан багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан даргалагчаар Г.Мөнхгэрэл улиран сонгогдлоо. 

Багийн иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, дараагийн хуралдаанд бэлтгэх, хуралдааны тов зарлах үүрэг бүхий багийн хурлын Зөвлөлийн гишүүнээр С.Ариунаа, Ж.Бадам, Б.Мөнхдалай, С.Ууганцогт нар сонгогдлоо. Зөвлөлийг Хуралдаан даргалагч тэргүүлнэ.

Багийн Засаг даргад Н.Наранчимэг, Ж.Ганзориг, Ч.Энхтайван нарын нэрийг дэвшүүлж, санал хураалтаар Ч.Энхтайван хуралдаанд оролцогчдын олонхын буюу 52.2 хувийн саналаар сонгогдлоо.

Ахуйн хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх, устгах, үнэ тарифыг шинэчлэн тогтоох чиглэлээр иргэн таньд ямар санал байна

санал өгсөн: 0