Булган аймгийн Тэшиг сумын ИТХ

Булган аймгийн Тэшиг сумын ИТХ

Булган аймгийн Тэшиг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Тэшиг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны вэб сайт

АХМАД ТАРИАЛАНЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЛОО.

2019-03-26

Энэ онд Атар газар эзэмшсэний 60-н жилийн ой тохиож байгаа түүхэн цаг үе болон аймгийн ИТХ, ЗДТГ-аас ахмадын жил болгон зарласантай холбогдуулан ахмад тариаланчдын ажлын амжилт, хөдөлмөрийн үр дүнг залуу хойч үед сурталчлах зорилгоор "Ахмад тариаланчдад" хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг 2019 оны 03 сарын 18-нд амжилттай зохион байгууллаа.
Энэ арга хэмжээнд:
Раднаагийн Бумбага
Дашзэвэгийн Батбилэг
Доржсүрэнгийн Даваасамбуу
Дашзэвэгийн Сандуй
Лувсанбалдангийн Гансүх
Содномдаржаагийн Шижирбаатар
Шаравжамцын Гангаа
Базарсадын Ганбаатар
Дашдоогийн Ганбаатар
Ванчинсүрэнгийн Ганбаатар
Тавхайн Бямбасүрэн
Сангаа Дашцэрэн
Рэнцэнхандын Баяраа 
нар газар тариалангийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан туршлага мэдлэгээ нутгийн зон олон, залуу хойч үед таниулсан сайхан арга хэмжээ боллоо.
Уг арга хэмжээг ИТХ, ИТХ-ын эрэгтэй Төлөөлөгчид, тариалан эрхлэгч аж ахуй нэгж, иргэд, Соёлын төв хамтран зохион явууллаа.
"Шинэ Амжилт" ХХК, "Эрэн Уул" ХХК, "Илэнхэн" ХХК, "Баялаг түрүү" ХХК, "Эгийн хишиг" ХХК, иргэн Б.Лхагвасүрэн, Л.Буд, О.Баяртулга, Ц.Цэрэн-Очир, Л.Эрдэнэ-Очир, О.Түмэнбаяр нар ивээн тэтгэн оролцлоо.

Ахуйн хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх, устгах, үнэ тарифыг шинэчлэн тогтоох чиглэлээр иргэн таньд ямар санал байна

санал өгсөн: 0