Булган аймгийн Тэшиг сумын ИТХ

Булган аймгийн Тэшиг сумын ИТХ

Булган аймгийн Тэшиг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Тэшиг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны вэб сайт

Сумын ИТХ-ын Төлөөлөгчид, багийн ИНХ-ын дарга нарт зориулсан сургалт арга хэмжээ

2018-04-16

   Сумын ИТХ-ын Төлөөлөгчид, багийн ИНХ-ын дарга нарт зориулсан сургалт арга хэмжээг 04 дүгээр сарын 16-ны өдөр Иргэний танхимд  сумын ИТХ-ын дарга Д.Энхтуяа   удирдан зохион байгуулж явууллаа.
   А. Сургалт: 1. Тогтвортой хөгжлийн боловсрол- ЕБС-ийн захирал С.Сүнжидмаа
    2. Төлөөлөгчидийн эрх хэмжээ, асуулга, асуулт тавих тухай- ИТХ-ын НБД
    3.  Сумын ИТХ-ын 2018 оны төлөвлөгөөг танилцуулах тухай- ИТХ-ын НБД
    Б. Хэлэлцүүлэг: 1. Хороодын төлөвлөгөөний төсөл боловсруулах, хороодын үйл ажиллагааг эрчимжүүлэх тухай- ИТХ-ын дарга, ИТХ-ын НБД
     2. Сумын ИТХ-ын Төлөөлөгчид, багийн ИНХ-ын дарга нараас "Шилдгүүд" шалгаруулах журамын төсөл- ИТХ-ын дарга
    В. мэдээ мэдээлэл солилцох, чөлөөт ярилцлага:
- Өмнөх багийн ИНХ-аас гарсан иргэдийн саналын мөрөөр арга хэмжээ авах тухай
- багийн хурлыг хэрхэн үр дүнтэй зохион байгуулах тухай
- цаг үеийн ажлаар мэдээлэл хийх
- сумын ИТХ-ын хуралдаан, багийн ИНХ-ын хурлын товийн тухай
   Г. ЕБСургуулийн үйл ажиллагаатай танилцах зэрэг арга хэмжээг тус тус зохион байгууллаа.
ЕБСургуулиас аймгийн ИТХ-аас батлагдсан Ногоон хөгжлийг дэмжих хөтөлбөр болон аймгийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эко орчин бүрдүүлэх талаар  шинэ санаа, санаачлага гарган олон ажлууд хийж эхлээд байна.
Үүнд сургуулийн сурагчид, багш ажилчид, албан хаагчид, эцэг эхийн хамтын хүчээр анги танхимуудыг засварлан, монгол хэл, математик, гадаад хэл, газар зүй, түүхийн хичээлийн кабинетуудыг тохижуулан ажиллаж байна.
Мөн сургуулийн орчин, анги танхимуудад эко орчин бүрдүүлэх, цэцэг мод бут тарих, байгалийн танин мэдэхүйн чиглэлээр тохижуулах, дотуур байранд эко танхим ажиллуулах зэргээр олон бүтээлч ажлыг эхлүүлээд байгаатай сумын ИТХ-ын төлөөлөгчид, багийн ИНХ-ын дарга нар танилцлаа.
Мөн  жил бүр уламжлал болгон явагддаг "Ээжийн чанасан цай" арга хэмжээ дотуур байранд хэрэгжиж хүүхдүүд нь амьдарч байгаа Далан багийн эцэг эхчүүд нийлж дотуур байранд амьдарч байгаа хүүхдүүдэд сайхан хоол цайгаар үйлчилж байлаа.
ЕБС-ийн хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны тухай манай Төлөөлөгчид, багийн ИНХ-ын дарга нар сэтгэл өндөр байгаагаа дурдаж хог хаягдлыг цэвэрлэх, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, гялгар уутны хэрэглээнээс татгалзаж, цаасан уут, даавуун торны хэрэглээнд шилжих зэрэг сургуулиас дэвшүүлсэн саналуудыг дэмжиж ажиллах болно гэдгээ мэдэгдлээ.


СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА













Ахуйн хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх, устгах, үнэ тарифыг шинэчлэн тогтоох чиглэлээр иргэн таньд ямар санал байна

санал өгсөн: 0